Төвдийн шинэ жилийн баярын тэмдэглэх арга хэмжээг зарим хүн эсэргүүцсэнээс Лхас зэрэг газар хөл хорьсон гэдэг цуурхалтай холбогдуулан Бээжинд 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганд оролцож байгаа ТӨЗР-ы дарга Чамба Пунцаг 5-ны өдөр сурвалжлагчид ярилцлага өгөх үедээ Төвд зурхайн цагаан сарын хугацаанд Төвдөд ерөөс хөл хориогүй гэж илэрхийлжээ.
Далай ламын бүлэглэл энэ жилийн Төвд зурхайн шинэ жилийг тэмдэглэхгүй гэж Төвд иргэдийг өдөөн дэврээсэн үйл ажиллагааны тухай сурвалжлагчийн асуултад хариулах үед тэрээр хэлэхдээ, Төвдийн ард түмэн өнөө сайхан амьдарч байгаа, бүх Төвд нутагт амгалан тайван, эвсэг зохицонгуй байдал бялхаж байна. Зарим хүн энэ байдлыг эвдэхээр оролдвол голдуу иргэдийн хүчнийг түшиж зохицуулахын зэрэгцээ шаардлагатай сэргийлэх арга хэмжээ авна гэжээ. \ Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|