• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-06 10:02:27    
Тайваньчуудын ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар нээлттэй байр суурь баримтална

Синьхуа Агентлаг

     11-дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы Тайваний төлөөлөгчид 5-ны үдээс хойш засгийн газрын ажлын тайланг авч хэлэлцэв. Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхэлсэн газрын дарга Ван И хурал дээр хэлэхдээ, хоёр эргийн харилцаанд тус дөхөм үзүүлэхэд ашигтай, Тайваний ах дүү нарын ашиг сонирхолд холбогдсон хэрэгт ямагт нээлттэй байр суурь баримтлах болно гэжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайландаа хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлж, банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулна гэж голчлон дэвшүүлсэн байгаа, энэ бол Тайваний ах дүү нарт ашигтай мэдээ юм гэж Ван И хэллээ.
\Цэцэн орчуулж,Урангоо хянав\