Хятадын Сангийн сайд Шэ Шюйрэнь 6-ны өдөр хэлэхдээ, энэ онд Төв засгийн газар 900 гаруй тэрбум юаний олон нийтийн хөрөнгө оруулалт тохируулж, голдуу хөдөө аж ахуйн дэд бүтэц, хөдөө тосгоны иргэдийн амьдралыг сайжруулах төсөл болон газар хөдлөлтийн дараах сэргээн босголт зэрэг талд ашиглах болно гэжээ.
Бээжинд болсон БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн бага хуралд Шэ Шюйрэнь хэлэхдээ, олон нийтийн хөрөнгө оруулалтын гол талд мөн баталгааны чанартай орон сууцны байгуулалт, боловсрол, эмчилгээ эрүүл мэндийн үйлс, эрчим хүч хэмнэн бохир бодис гаргах хэмжээг багасгах, экологийн байгуулалт тэрчлэн дэд бүтцийн чухал байгуулалт багтаж байна гэжээ.\Анар орчуулж, Цэцэн хянав.\
|