6-ны өдөр хэвлэгдсэн Шянганы сонин хэвлэлүүд гол чухал байрандаа 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган эхэлсэн тухай болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хийсэн засгийн газрын ажлын тайланг дэлгэрэнгүй мэдээлж, засгийн газрын ажлын тайлан нь бодитой байдлаас үүсэж, хүмүүсийн итгэл зоригийг хөвчилсөн байна гэж тэмдэглэжээ.
Шянганы "Вэнь Хүй Бао" сонин өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хийсэн засгийн газрын ажлын тайланд өмнө нь хэлж байсан "Шянганг дэмжих" бодлого арга хэмжээг Засгийн газрын ажлын тайлангийн хэлбэрээр тодорхойлон тогтоож, Шянганд туслан банк санхүүгийн хямралыг зохицуулж, Шянганы хөгжил болон тогтвортой байдлыг хэвээр хадгалахыг Төв засгийн газар бүх хүчээр дэмжих болно гэдгийг гүйцэд харуулсан байна гэжээ.
Шянганы "Да Гүн Бао" сонин өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хэлсэнчлэн Хятад улс эцсийн бүлэгт эдийн засгийн бууралтыг эргүүлэн авах бөгөөд сэргэлтийн замд оруулах болно. Энэ нь мөн Хятад улс дэлхийн эдийн засагт үзүүлэх хамгийн гол хувь нэмэр болох учраас, тасралтгүй гаарч байгаа олон улсын байдалд найдлага авчирсан байна гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|