• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-06 18:08:52    
4 триллион юаний хөрөнгө оруулалтыг ардын амьжиргаа зэрэг салбарт хэрэглэнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Жан Пин 6-ны өдөр хэлэхдээ, Хятадын засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа эдийн засагт сэдэлт өгөх 4 триллион юаний хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь давтан байгуулалтаас зайлж, голцуу ардын амьжиргаа, хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын орлогыг нэмэгдүүлэх болон дэд бүтцийн байгуулалтад зарцуулах болно гэжээ.

     Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр тэрээр танилцуулж хэлэхдээ, эдийн засагт сэдэлт өгөх 4 триллион юаний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд төв засгийн газраас шууд 1 триллион 180 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийх бөгөөд орон унтаг тэрчлэн иргэдийн хөрөнгө оруулалт нь үлдсэн хэсгийг эзлэх болно. Үүнд дэд бүтцийн байгуулалтад 1 триллион 500 тэрбум юанийг зарцуулж, Вэньчуаний онц их газар хөдлөлтийн сэргээн босголтод 1 триллион юань зарцуулах болно гэжээ.

     Хятадын Сангийн сайд Шэ Шюйрэнь мөн өдөр хэлэхдээ, энэ онд төв засгийн газраас олон нийтийн салбарт 900 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, голдуу хөдөө аж ахуйн дэд бүтэц тэрчлэн хөдөө тосгоны ардын амьжиргааны төсөл, газар хөдлөлтийн дараах сэргээн босголт зэрэг талд ашиглах болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\