УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны Байнгын Хорооны гишүүн, Түвдийн УТЗЗ-ийн орлогч дарга, Хятадын Буддын Шашны Нийгэмлэгийн Түвдийн салбар нийгэмлэгийн орлогч дарга Дөвкан Түвдөн Гарву 6-ны өдөр сэтгүүлчдэд ярилцлага өгөх үед хэлэхдээ, хэрэг өдөөхийг оролдогч өчүүхэн бүлэг хагалан бутаргагчид өнөө нийгмийн байр сууриа алдсан гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ноднин жил гарсан "3-р сарын 14"-ний хэргийг нэн даруй төвшитгөж чадсан явдал бол арга хэмжээ нь зөв байгаагаас гадна нэн чухал нь Түвдийн үндэстнүүдийн ард түмний дэмжлэг байгаагаас болсон юм. Өчүүхэн бүлэг хагалан бутаргагчид хүний сэтгэлийг олохгүй, тэдний "дэмий аашилж буй" нь зөвхөн нийгмийн байр сууриа л алдах болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав\
|