• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-06 10:51:13    
Засгийн газрын ажлын тайлан итгэл зоригийг нэмэгдүүлэв

Синьхуа Агентлаг

    Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган дээр засгийн газрын ажлын тайлан хийх үед хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааг тал бүрээр эрчимжүүлж, банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулах хэрэгтэй гэжээ. Үүнд холбогдуулан Тайваний эрдэмтэн, эдийн засагчид хэлэхдээ, Ерөнхий сайд Вэнь Жябаогийн үг ажил хэрэгч бөгөөд эх газрын сайхан санааг харуулсан учраас Тайваньчуудын банк санхүүгийн хямралыг ялан давах итгэл зоригийг нэмэгдүүлсэн байна гэжээ.

    Тайваний үйлдвэр худалдааны 6 том бүлгийн нэг Тайваний электроны аж үйлдвэрийн нийгэмлэгийн Ерөнхий захирлын орлогч Лүө Хуайжя хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг нааштай эрчимжүүлж, эх газарт байгаа Тайваний аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих болно гэж Вэнь Жябао дэвшүүлсэн нь Тайваньчуудад хүсэл эрмэлзэл өгсөн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\