7-ны өдрийн үдээс өмнө, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэчян Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын чуулганы Шиньжянгийн төлөөлөгчдийн бүгд хурал дээр хэлэхдээ, ард иргэдийн амьжиргааны төвшнийг баталгаажуулан сайжруулах явдал бол Засгийн газрын ажлын тайланд онцлон чухалчилсан гол тал юм гэлээ.
Ард иргэдийн амьжиргааг баталгаажуулах нь үндэстнүүдийн ард түмний амьдралын төвшнийг дээшлүүлэхийн шаардлага төдийгүй бас үндэстний эв санааны нэгдлийг эрчимжүүлэх, улс орны өнө үүрд амар амгалан байхын шаардлага юм. Энэ онд улсаас хүчээ төвлөрүүлэн эм эмнэлэг, эрүүл мэндийн ажлын өөрчлөлтийг ахиулан, хүн бүхэнд эмчилгээний үндсэн үйлчилгээ хангах гэсэн энэ зорилтод хүрэхээр чармайн ажиллана гэж тэр илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\
|