Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 7-ны өдөр 11 дэх удаагийн БХАТИХ-ын 2-р чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний талууд хамтаар хүчин чармайлт гаргаж, "нөгөө тал тийшээ түргэхэн алхам" хийж, уг хэлэлцээний 3 дахь шатны хөгжилд тус дөхөм үзүүлэх ёстой гэлээ.
Холбооны дагуул туршин хөөргөхөө Хойд Солонгос мэдэгдсэн тухай ярих үед, Ян Жечи хэлэхдээ, Хойд Солонгосын илэрхийлсэн байр суурийг Хятадын тал анхаарч, олон орны тусгалыг ч анхааралдаа авлаа. Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах нь талуудын ашиг сонирхолд нийцнэ. Үүнд ашигтай үйл ажиллагаа түлхүүхэн хийхийг талуудад хүсч байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|