УТЗЗ-ийн гишүүн, ХКН-ын Хятадын зөөгч пуужингийн техникийн институтийн намын хорооны нарийн бичгийн дарга Лян Шяо хүн 7-ны өдөр сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад улс 2010, 2011 онд сансарт сансрын хөлгийг 2 удаа холбож, ирээдүйд сансрын станц байгуулахад бэлтгэл хийнэ гэж тэмдэглэжээ.
2010 оны дөрөвдүгээр улирлаас 2011 оны 10-р сар хүртэлх хугацаанд Хятад улс эрчимжүүлсэн Чанжэн 2 F пуужингаар Тяньгүн 1-р, Шэньжөү 8-р болон Шэньжөү 9-р сансрын хөлгийг залгаагаар хөөргөнө гэж Лян Шяохүн мөн илэрхийлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Номин хянав.\
|