Түвдийн Өөртөө Засах Районы дарга Шанбапинцо 6-ны өдөр дотоод гадаадын сурвалжлагчдад ярилцлага өгөхдөө, Далайн бүлгийн гадаадад тарааж байгаа үг яриаг нягтлан судалж үйл ажиллагаатай нь харьцуулан үзэх хэрэгтэй, түүний гадна талын илэрэлд төөрөгдөж болохгүй, Түвдийн Өөртөө Засах Районы Засгийн газар Далай ламтай олон удаа харилцаад, Далай болон Далайн бүлгийн үг яриа болон тэдний далдын мөн чанарыг нь биечлэн мэдэрсэн юм гэжээ.
Тэр хэлэхдээ, Далай нь Их Түвд район гэж дэвшүүлсэн, бас дээд хэмжээнд өөртөө засана гэж дэвшүүлсэн, энэ нь тусгаар тогтнуулах гэснийх нь хувилбар, шууд бусаар тусгаар тогтнуулах гэсэн явдал болох бөгөөд тэр нь тусгаар тогтнуулахыг хэдэн алхамд хуваах гэсэн болно. Энэ нь түүхийн үндэслэлгүй мөртөө бодит эрэл хүсэл ч байхгүй зүйл юм, ард олон ч энэ талын хүсэлт шаардлага байхгүй гэжээ.
Далайн дэвшүүлсэн "дээд хэмжээнд өөртөө засана" гэсэн үг ярианд холбогдуулан, Шанбапинцо хэлэхдээ, Хятадын төрийн нэг цогц болох Түвдийн Өөртөө Засах Районд ард түмэн дээд хэмжээнд өөртөө засах эрх эдэлнэ гэж БНХАУ-ын үндсэн хуульд тодорхой заасан юм. Далайн дээд хэмжээнд яаж өөртөө засахыг зорьж байгааг мэдэхгүй байна гэжээ. \Номин орчуулж О.Дарамбазар хянав.\
|