• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-07 18:14:29    
Түвдчүүд ардчилал, өөртөө засах болон шашин шүтлэг чөлөөтэй байх эрхээ бүрэн эдлэж байна

Хятадын Олон Улсын Радио

    УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Түвдийн Өөртөө Засах Районы УТЗЗ-ийн орлогч дарга Баасандүнжүү саяхан сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Түвдчүүд ардчилал, өөртөө засах эрх болон шашин шүтлэг чөлөөтэй байх эрхээ жинхэнэ утгаар нь эдлэж байна гэжээ.

     Тэр хэлэхдээ, Далайн бүлэг Түвдэд хүний эрх байхгүй гэж гадаадад цуурхал яриа тарааж байна. Хэрэг дээрээ энэ нь үнэн хэрэг биш юм. Хуучин нийгэмд хүний эрх гэж хаанаас байлаа? Адаг ядаж толгой мэдэх эрх ч байхгүй байсан тул, хаанаас хүний эрх гэж байхав. Энх тайвнаар чөлөөлөгдсөнөөс хойш, Түвдийн ард түмэн жинхэнээр бие дааж эзэн мэдсэн байна. Манай АТИХ-ын төлөөлөгчдийн зонхилох нь тухайн үндэстний боловсон хүчин болон иргэд юм. Түвдийн үндэстний цөөнхийн боловсон хүчний 70 гаруй хувь нь Түвд үндэстний боловсон хүчин бөгөөд ардчилал, өөртөө засах эрхээ бүрэн эдлэж байна гэжээ.

     Түвдийн шашин шүтлэгийн эрх чөлөөний тухай ярих үед Баасандүнжүү хэлэхдээ, хууль ёсонд нийцсэн шашин шүтлэгийг Төв засгийн газар хамгаалж, бодлогийн талын хувьд ч зөвшөөрдөг. Энэ нь эрх чөлөө биш, өөр юу вэ? Өнөө, бид хаа ч гэсэн хэвтээ мөргөл хийж, шашины хэвийн ажиллагаа үйлдэж байгааг олж хардаг, энэ нь зөндөө байдаг. Хүний эрх байхгүй гэж хэлэх яаж болох вэ? гэжээ. \Номин орчуулж, Д.Дарамбазар хянав.\