Бээжинд чуулж байгаа УТЗЗ-ийн жил тутмын чуулган—УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганы 2-р бүгд хурал 7-ны үдээс хойно болж гишүүд үг хэлцгээсэн байна.
Шюй Шаньда нарын зэрэг 16 гишүүн эдийн засгийн байгуулалтын хүрээнд иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх, эдийн засгийн талаар шинийг бүтээхэд тус дөхөм үзүүлэх, банк санхүүгийн дунд жижиг байгууламжийн байгуулалтыг түргэтгэх, шинэ эрчим хүчний хөгжил зэрэг асуудлаар үзэл ойлголтоо ярьж санал дэвшүүлцгээжээ.
Бүгд хурал дээр үг хэлэх нь УТЗЗ-ийн гишүүдийн засгийн хэрэгт оролцож төрийн хэргийн хэлэлцэхийн чухал хэлбэр юм. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|