Хятад улс батлан хамгаалалтын зардлаа зохих хэмжээгээр нэмэгдүүлэх нь зүй зохистой юм гэж Хятадын батлан хамгаалалтын эдийн засгийн мэргэжилтэн Вэй Хэ тэмдэглэжээ.
Цэрэг ангийн механикжуулалт болон мэдээлэлжүүлэлтийн талаар Хятад улс оруулалтаа нэмэгдүүлэх нь хөгжлийн шаардлагад нийцэж байна. Энэ нь цэргийн амьдралын төвшнийг дээшлүүлэн, цэрэг ангийн гамшгаас авран туслах, терроризмийн эсрэг энхийг дэмжин сахиулах үүрэг гүйцэтгэх зэрэг дайны бус цэргийн ажиллагааны чадавхын байгуулалтыг зохистой эрчимжүүлэхэд ашигтай юм. Эдгээрийг баталгаажуулахад батлан хамгаалалтын зардлыг нэмэгдүүлэх шаардлагтай юм гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\
|