7-ны өдөр Хятадын удирдагч Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан нар Бүх Хятадын АТИХ-ын ээлжит чуулганы хэсгийн хуралд оролцож, Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцжээ.
ХКН-ын Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Ли Чанчүнь Ниншягийн төлөөлөгчдийн хэсгийн хурал оролцох үед хэлэхдээ, нэмэгдлийг баталж, ардын амьдралыг баталж, тогтвортой байдлыг баталах бол энэ оны нийт нам бүх улсын алын гол тал болно гэжээ.
Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин Шянганы төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцох үед хэлэхдээ, Бүх Хятадын АТИХ-ын Шянган районы депутатууд болон олон этгээдийн зүтгэлтнүүд Онцгой районы засаг дарга болон засгийн газрын хуулийн дагуу засаг хэрэгжүүлэхийг үргэлжлэн дэмжиж, Шянганы урт хугацааны хөгжлийн төлөө арга ухаан идэвхтэй сүвэгчлэхийг хүсэж байна гэжээ. Омейний төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцох үед тэрээр хэлэхдээ, Омейний тогтвортой байдлыг хамгаалж, Омейний эдийн засгийн зохистой олон ургалч хөгжлийг ахиулахад тус дөхөм үзүүлэхийг Бүх Хятадын АТИХ-ын Омейн районы депутатууд хүссэн байна.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян Шинжяний төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцох үед хэлэхдээ, Хятадын хөгжил тогтвортой байдалд Шинжян стратегийн чухал статустай юм. Дэд бүтцийн байгуулалтыг үргэлжлэн эрчимжүүлж, давуулаг аж ахуйг хөгжүүлэн, ардын амьдралыг баталгаажуулан сайжруулж үндэстний эв санаа нэгтэй байдал болон нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.
ХКН-ын Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Хэ Гөүчян Хэбэй мужийн төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцох үе цохон тэмдэглэхдээ, удирдах боловсон хүчний намч чанар, хэв суртлын байгуулалтыг эрчимжүүлэхийг тулгам үүрэг болгож, боловсролыг эрчимжүүлэн, тогтолцоог боловсронгуй болгож, хяналтыг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
ХКН-ын Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Жөү Юнкан Тянжиний төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцох үед цохон тэмдэглэхдээ, боломжийг завдан Бинхай шинэ районыг сайн хөгжүүлж, эв зохицонгуй Тянжинийг байгуулан шинжлэх ухаанч хөгжлийн шинэ амжилт олохыг хүсэж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
|