Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 7-ны өдөр Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы Хүбэй мужийн төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцох үед олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг батлах бол Хятадын эдийн засгийн ажлын тэргүүн чухал үүрэг мөн, хүчир бэрх байдал эрсдэлийн өмнө шат бүрийн удирдах боловсон хүчин үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
Уг хурал дээр Вэнь Жябао депутатуудын дэвшүүлсэн аж үйлдвэрийг хөгжүүлэх, үр тарианы аюулгүй байдал зэрэг асуудлаар тэдэнтэй саналаа гүнзгий солилцсон байна. Олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг батлах бол Хятадын эдийн засгийн ажлын тэргүүн чухал үүрэг бөгөөд шат бүрийн засгийн газрын ажлын гол тал мөн гэж тэрээр цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\
|