• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-08 14:57:08    
Түвдийн тариачин малчны үйлдвэрлэл амьдарлын нөхцлийг сайжруулах нь тэргүүн чухал үүрэг мөн

Синьхуа Агентлаг

     Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын дипутат, Түвдийн өөртөө засах районы дарга Шянбапинцөө сүүлийн өдөр хэлэхдээ, Түвдийн тариачин малчны үйлдвэрлэл амьдарлын нөхцлийг сайжруулах нь ТӨЗР-ны тэргүүн чухал үүрэг болох юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Түвдийн шат алгассан хөгжил болон урт удаан хугацааны турш амар амгалан байлгах үйл явцад бид шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг гүнзгий хэрэгжүүлж, тэргүүн чухал үүргээ ил тод байранд тавьж, социалист шинэ хөдөө тосгоны байгуулалтыг нухацтай ахиулж, Түвдийн тариачин малчдын үйлдвэрлэл амьдарлын нөхцлийг чармайн сайжруулж, тариачин малчдын орлогыг нэмэгдүүлэх болно. Хүний төлөө бодож, хүн ардын амьжиргааны түвшнийг бүх хүчнээр батлан сайжруулж, тариалах малжих районаар гол болгосон нийгмийн үйлсийн хөгжлийг түргэтгэж, нийгмийн үйлчилгээг тэнцвэртэй болгох түвшнийг тасралтгүй дээшлүүлэн, хөгжлийн ололт амжилтыг хамтраар эдлүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.

     1978 оноос хойш Түвдийн тариачин малчдын хүн тутмын жилийн цэвэр орлого 10 хувиас дээш нэмэгдэж, 2008 оны байдлаар 3176 юаньд хүрсэн байна. 2006 онд Түвд нь тариалах малжих районы амьдарлын наад захын баталгааны дүрмийг нийт Хятаддаа тэргүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд, хүн тутмын орлого нь 800 юаниас доош амьдралтай тариачин малчныг бүхнийг амьдарлын наад захын баталгааны дүрэмд хамруулсан байна. \ Номин орчуулж, Пэрлаймаа хянав\