Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн судлалын ажлын төлөвлөгөө нь олон улсын банк санхүүгийн хямралд нөлөөлөгдөөгүй төдийгүй, хямралыг даван туулж өсөлтийг ахиулах дорвитой үүрэг гүйцэтгэнэ гэж Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн судлалын төслийн орлогч ерөнхий командлагч Жан Жяньчи 7-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.
Жан Жяньчи танилцуулж хэлэхдээ, Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн судлалын ажилд анхны алхамд 20 тэрбум шахам юань оруулсан боловч, шинжлэх ухаан, техник, эдийн засгийн хөгжлийг дайчлан хөтлөх талаар түүний гаргасан үр ашиг нь 10 гаруй дахинаас давж, Хятадын электроник, түүхий материал, сэлбэг хэрэгсэл, шинэ материал, шинэ технологийн хөгжлийг ахиулах дорвитой үүрэг гүйцэтгэх юм гэжээ.\О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|