БХАТИХ-ын төлөөлөгч, Сычуань мужийн байнгын орлогч дарга Вэй Хун 8-ны өдөр хэлэхдээ, Сычуаний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын явцад, хот хөдөөгийн иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдийн амьжиргаа, үйлчилгээний барилга байгуулалт хийх нь хамгийн чухал тал юм гэлээ.
Вэньчуаний газар хөдлөлтийн эвдлэгд учирснаар, Сычуань муж нь хөдөө нутагт сая 260 мянга гаруй өрхийн орон сууцны байшин шинээр барих шаардлагатай болсон. Энэ оны 2-р сарын эцсийн байдлаар, орон сууцны 94 гаруй хувийг нь байгуулж эхэлжээ. Хот сууринд 310 мянга гаруй байшин шинээр барих шаардлагатай байгаа бөгөөд өнөөгийн байдлаар, дөрвөний нэг хувийг нь байгуулж эхлээд байна. Сургуулийн байгуулалтын хувьд, 9100 гаруй сургуулийн байшин барилгыг сэргээн байгуулах шаардлагатай байна гэж Вэй Хун тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|