• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-08 16:42:17    
Арга хэмжээ авч хот орж ажил хийж буй тариачдын ажлаар хангахыг үндэснээс нь зохицуулна

Хятадын Олон Улсын Радио

    Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын дипутат, Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Хүн ам, хөдөлмөр эдийн засгийн институтын дарга Цай фан 8-ны өдөр хэлэхдээ, хот орж ажил хийж байгаа тариачдын боловсролыг эрчимжүүлэх, хүн амын бүртгэлийн дүрмийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх зэргэ арга хэмжээ авахаар дамжуулан, хот орж ажил хийж буй тариачдын ажлаар хангахад бэрхтэй байгаа асуудлыг үндэснээс нь зохицуулах хэрэгтэй гэжээ.

    Хот орж ажил хийж байгаа тариачдын боловсролыг авч хэлэлцэх үе Цай фан хэлэхдээ, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао "Засгийн газрын ажлын тайлан"-даа коллежийн боловсролын төлбөрийг алхам алхамаар цуцлах нь хот орж ажил хийж буй залуу нэг үеийн тариачдын боловсролыг дээшлүүлэхэд ашигтай гэж дэвшүүлсэн гэжээ.

    Боловсрол нь бэлтгэл дамжааны үргэлжлэл бөгөөд, үндсэн хэсэг нь юм, энэ нэг үеийн хот орж ажил хийж байгаа залуу тариачдын боловсролыг ихээхэн дээшлүүлснээр тэд ирээдүйд ялагдашгүй байранд байж, дараагийн шатны эдийн засгийн цэцэглэл хөгжилд хүн хүчний эх баялагийн нөөц нь болох юм. Үүний зэрэгцээ боловрол нь хөдөлмөр хүчний хөдөлмөрийн зах зээлд орох цаг хугацааг сунгаж, улмаар өнөөгийн дарамтыг ихээр намдаах үүргэ гүйцэтгэх юм гэжээ. \Номин орчуулж Пэрлаймаа хянав. \