Сурвалжлагч сүүлийн өдөр Түвдийн өөртөө засах районы төв Лхасд хуралдуулсан Түвдийн боловсролын ажлын зөвлөлгөөн дээрээс ойлгож мэдээлснээр, уг өөртөө засах район нь энэ онд 37 мянган хүнийг үсэг бичгээр тайлж, нийт Түвдийн өөртөө засах районы үсэг бичгээр тайлагдаагүй идэр залуу хүмүүсийн тоог 2 хувиас доош хүртэл бууруулахаар төлөвлөж байна.
Тухайн нутгийн боловсролын салбарын бүртгэлээс үзвэл, 2008 онын байдлаар, Түвдийн идэр залуу насны үсэг бичгээр тайлагдаагүй хүмүүсийн тоо 5 жилийн өмнө 30.9 хувь байснаасаа 2.4 хувьд хүртэл буурсан байна.
Эх сурвалжийн мэдээнд тэмдэглснээр, үсэг бичгээр тайлагдаагүй хэмжээг ихээр бууруулсан явдал нь сүүлийн жилүүдэд Түвдийнхэн анхан шатны боловсролыг дорвитой ахиулсантай холбоотой. Өнөөгийн байдлаар, нийт районы 6 жилийн заавал сургах боловсролын дүрмэнд хамруулсан цар хэмжээ 100 хувьд хүрч, 9 жилийн заавал сургах болорсролын дүрэмд хамруулсан хэмжээ 96 хувьд хүрчээ. \Номин орчуулж Пэрлаймаа хянав.
|