Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 9-ний өдөр Жэжян мужийн депутатуудын Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг хянан хэлэлцэх хуралд оролцож, төрийн өмчийн бус эдийн засгийг шударга өрсөлдөх зах зээлийн орчинтой болгох хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
Тэрээр хэлэхдээ, хувийн хэвшлийн зэрэг төрийн өмчийн бус эдийн засаг бол Хятадын социализмын зах зээлийн эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөн доор хувийн хэвшлийн эдийн засгийн чухал үйлдлийг умдгайлж болохгүй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн тухай ойлголтоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Төрийн өмчийн аж ахуйн нэгж гэсэнгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж гэсэнгүй эдийн засгийг хөгжүүлж, ажлын байр хангахад хүрвэл их хүчнээр дэмжих хэрэгтэй. Төрөл бүрийн тогтолцооны харш саадыг арилгаж, ялангуяа дунд жижиг аж ахуйн нэгжийн хөрөнгө мөнгө хурамтуулах асуудлыг зохицуулж, төрийн өмчийн бус эдийн засгийг шударга өрсөлдөх зах зээлийн орчинтой болгох хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\
|