Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ний өдөр Бүх Хятадын АТИХ-ын ээлжит чуулганд оролцож байгаа Түвдийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцох үе цохон тэмдэглэхдээ, Тавийн Түвдийн тухай ажлын чиг шугам бодлогыг Түвд тууштай хэрэгжүүлж, хөгжил, тогтвортой байдал гэсэн хоёр том үйл хэргийг чухалчилж, эдийн засаг нийгмийн үсрэнгүй хөгжлийг батлах хэрэгтэй. Улс орны аюулгүй байдал, Түвдийн нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй. Үндэстнүүдийн ард түмний амьдралын төвшинг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, Түвд Хятадын онцлогтой, Түвдийн онцлогтой хөгжлийн замаар замнаж, социалист шинэ түвдийг байгуулах материйн үндэс суурийг тасралтгүй бэхжүүлэх хэрэгтэй. Ардын амьдралыг сайжруулан баталгаажуулж, өөрчлөлт нээлтийн үр бүтээлийг олон үндэстний ард түмэнд эдлүүлэх хэрэгтэй. Хагалан бутраах, эх орны нэгдлийг хамгаалах бат бэх үндэс суурийг тавьж, түвдийг үндсэндээ тогтвортой байснаас нь урт хугацааны амгалан байдалд ахиулах хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\
|