Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө 9-ний өдөр Бүх Хятадын АТИХ-ын жил дутамын ээлжит чуулганд оролцож байгаа Шаньши мужийн депутатуудын хянан хэлэлцэх хуралд оролцож, АТИХ-ын ажлыг сайн хийх тухай гурван шаардлага дэвшүүлсэн байна.
Ү Бангүө цохон тэмдэглэхдээ, АТИХ-ын ажлыг сайн хийхэд нэгд ажлын гол талыг чухалчилж, өөрчлөлт нээлттэй байх, тогтвортой байх зэрэг чухал асуудал болон ард иргэдийн анхаарч байгаа халуун цэгийн асуудал бэрх асуудлын хүрээнд хуулийн дагуу эрхээ хэрэгжүүлэх. Ажлын аргаа боловсронгуй болгож, хууль тогтоох ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ хууль хэрэгжүүлэн шалгалт хяналт тавих ажлаа чухалчлах хэрэгтэй. Гуравд ажлын хэв суртлаа сайжруулж, судалгаа шинжилгээ хийхээ эрчимжүүлэн, санал санаачилга дэвшүүлэн, улс орны төрөл бүрийн үйл хэргийн шинэ хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\
|