• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-09 20:16:30    
Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юүнкан нар зарим төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцов

Хятадын Олон Улсын Радио

     ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юүнкан нар 9-ний өдөр Бээжинд Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы зарим төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцсон байна.

     Хятадын ерөнхий сайдын орлогч Ли Кэчян Жянши мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцох үе хэлэхдээ, Хятад улс эдийн засгийн нэмэгдлийг баталж, дотоод хэрэглээг өргөтгөн, бүтцийн зохицуулалт хийж байгаа нь иргэдийн амьжиргаанд тус дөхөм үзүүлэхийн төлөө юм. Олон нийтийн ажил үйлс дэх хөрөнгө оруулалтаа үнэнхүү нэмэгдүүлж, ажлаар хангах бодлогыг улам идэвхтэй хэрэгжүүлж, иргэдийн амьжиргааны асуудлыг гол чухал тал болгон зохицуулж, нийгмийг эе зохицонгуй, тогтвортой байхыг батлах хэрэгтэй гэжээ.

      ХКН-ын төв хорооны Сахилга бат шалгах төв комиссын нарийн бичгийн дарга Хэ Гүөчян Гүйжөү мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцох үе хэлэхдээ, эдийн засгийн байдал хүнд ноцтой байдалд байх тусам иргэдийн амьжиргааг дээд хэмжээнд чухалд үзэж, баталгаажуулах ба сайжруулах хэрэгтэй. Иргэдийн ашиг сонирхлыг хохироосон ил тод асуудлыг хүч тавин зохицуулж, иргэдийн ашиг сонирхлыг хамгаалсан урт хугацааны механизмыг төгөлдөржүүлэх хэрэгтэй гэжээ.

      ХКН-ын төв хорооны улс төр хууль цаазын хорооны нарийн бичгийн дарга Жөү Юнкан Хэнань мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцохдоо, "Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид "-ын асуудлыг дээд хэмжээнд чухалд үзэж, шинэ хөдөө тосгоны байгуулалтыг түргэн ахиулж, өргөн олон тариачдыг баян чинээлэг, соёлч боловсон амьдруулах хэрэгтэй гэжээ.\Алтаннавч орчуулав\