2010 оны Шанхайн дэлхийн яармагийн гүйцэтгэх хорооны орлогч дарга Жөү Ханьминь 8-ны өдөр Бээжинд хэлэхдээ, урьдчилан тооцоолсноор 2010 оны Шанхайн дэлхийн яармагт оролцох хүн давхардсан тоогоор 70 саяыг давж болзошгүй гэлээ.
Мөн өдөр болсон УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жилийн тутмын чуулганы хэвлэл мэдээллийн бага хурал дээр Осакагийн дэлхийн яармагт давхардсан тоогоор 64 сая хүн оролцсон байна, Хятад улс үүнийг давах итгэл зоригтой эсэх асуудлаар Японы сэтгүүлчийн сонирхсон асуултад Жөү Ханьминь хариулж хэлэхдээ, бид Осакагийн дэлхийн яармагийг суралцах үлгэр жишээ болгосоор ирсэн, учир нь тэрбээр өнөөг хүрч иртэл мөн хамгийн олон хүн оролцсон дэлхийн яармаг байгаа бөгөөд Хансиний эдийн засгийн бүс бүрэлдэхийг ахиулсан юм гэжээ. Жөү Ханьминь хэлэхдээ, 3 дахь талын дэлхийн яармагт оролцох хүний тоонд хийсэн шинжилгээний дагуу, Шанхайн дэлхийн яармагт давхардсан тоогоор 70 сая хүн оролцох гэдэг бол биелүүлж болох зорилт байгаа, үүнд 5-аас 10 хувь нь гадаадын жуулчид болох юм гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|