УТЗЗБХХ-ны жил тутмын ээлжит чуулганы санал дуртгал хүлээж авах хугацаа 8-ны өдрийн 14 цагт дуусч, нийт 5571 санал дуртгал хүлээж авсан байлаа.
Үүнд эдийн засгийн талын санал дуртгал 50%-г, боловсрол, шинжлэх ухаан, техник, соёл, эрүүл мэнд, спорт зэргийг хамарсан санал дуртгал 20 гаран хувийг, улс төр, хууль, нийгмийн баталгаа зэрэг талыг хамарсан санал дуртгал мөн 20 гаран хувийг эзлэв.
Агуулгаас нь үзэхэд, "Эдийн засгийг хэрхэн тогтвортой нэлээд түргэн нэмэгдүүлэх", "Ардын амьжиргааг сайжруулан, нийгмийн зохицонгуй байдлыг ахиулах" зэрэг асуудалд гишүүд маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд ард олны ашиг сонирхолд холбоотой ажлын байраар хангах, боловсрол, эм эмчилгээ, хүнсний аюулгүй байдал, хөдөө тосгоны хөгжил зэрэг чухал асуудлуудыг гишүүд мөн маш их анхаарч байгаа аж. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хяна
|