Түвдийн дуу бүжгийн чуулга 8-ны орой Бээжингийн Үндэсний театрт "тэнгэрлэг Түвд" гэсэн дуу бүжгийн концерт тоглов. 30 гаруй улс орон болон Олон улсын байгууллагаас Хятадад суугаа дипломат төлөөлөгчдийн 62 тэргүүн гишүүн, 14 орны 27 сэтгүүлч уг тоглолтыг сонирхжээ.
"Тэнгэрлэг Түвд" дуу бүжгийн сэтгэл хөдөлгөм үлгэр домог, өвөрмөц зан үйл , баялаг сайхан ая дуунд дипломат төлөөлөгчдийн тэргүүн гишүүд, сэтгүүлчид сэтгэл хөдлөн удтал алга ташиж байлаа. 25 жилийн өмнө Түвдөд очиж байсан Болгараас Хятадад суугаа элчин сайд Г.Пеичинов хэлэхдээ, тоглолт нь Түвдийн онцлогийг тод харуулсан төдийгүй бас монгол, хятад зэрэг бусад үндэстнүүдийн уламжлал соёлын уялдаа холбоог харууллаа гэжээ. \Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|