БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө 9-ний өдөр БХАТИХ-ын төлөөлөгчид хандан Байнгын хорооны ажлын тайлан хийх үед хэлэхдээ, өнгөрсөн оны хууль тогтоох ажилд Байнгын хороо шинжлэх ухаанч, ардчилсан байдлаар хууль тогтоохыг хөхүүлж, иргэдийн хууль тогтоох эмх цэгцтэй оролцоог нэмэгдүүлсэн байна гэжээ.
Ү Бангүө хэлэхдээ, 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны дарга нарын хурлын шийдвэрийн дагуу, Байнгын хорооны хэлэлцсэн хуулийн төслийг зарчмын хувьд БХАТИХ-ын веб сайтад нийтэлж, чухал чухал хуулийн төслийг бас бүх Хятадын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, иргэдээс өргөн хүрээнд санал хурааж , хуулийн төслийг нийтлэх ажлыг хэв журамд оруулсан болно.
Үүний зэрэгцээ, хууль тогтоох байгууллага нь хуулийн төсөлд холбогдсон чухал их асуудлаар гүнзгий судалгаа шинжилгээ хийсэн бөгөөд симпозиум үнэлгээний хурал зэргээр дамжин холбогдох талуудтай бүрэн зөвшилцөн, зохицуулах аргыг хамтаар судалж, хуулийн төслийг боловсронгуй болгосон байна гэжээ. \Хүчит орчуулж,Урангоо хянав\
|