БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө 9-ний өдөр БХАТИХ-ын депутатуудад хандан Байнгын хорооны ажлын тайлан хийх үеэр хэлэхдээ, өнгөрсөн 2008 онд уг хороо тухайн жилийн шинээр нийтлэн хэрэгжүүлсэн"Хөдөлмөрийн гэрээний хууль"-ийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн байдлаас үзвэл, Хятадын жилд 5 сая юаниас дээш орлоготой аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэмжээ 93 хувьд хүрсэн байна гэжээ.
Ажлаар хангахад нүүрлэж буй шинэ байдал шинэ асуудалд холбогдуулан Байнгын хорооны хэсгийн бие бүрэлдэхүүн заахдаа, дунд жижиг оврын аж ахуйн нэгжийн хөгжил болон хэлбэрийн өөрчлөлт дэвшлийг дорвитой дэмжиж, арга бүхнийг сүвэгчлэн ажлаар хангахыг тогтворжуулан өргөтгөж, ажилтнууды цалин хөлсийг чирэгдүүлэх болон их цар хэмжээтэйгээр орон тоог хасахыг сэргийлж, үйлчилгээ болон барилга байгууламжийн ажил төрөл тэрчлэн дунд жижиг оврын аж ахуйн нэгж болоод хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн гэрээ байгуулах хэмжээ нь дор зэрэг асуудлыг чармайн зохицуулж, хөдөлмөрчдийн хууль ёсны эрх ашгийг үнэнхүү хамгаалж, эвсэг зохицонгуй хөдөлмөрийн харилцааг байгуулахаар чармайх хэрэгтэй гэжээ. \Хүчит орчуулж, Номин хянав\
|