БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Хилийн хамгаалалтын газрын хариуцлагатан Фү Хун-юй 9-ний өдөр хэлэхдээ, Хятад улс Түвдийн хилийн нутаг дахь хууль бусаар хил давуулан наймаалах, нууцаар хил давах, мансууруулах бодис наймаалах, буу зэвсэг арилжаалах тэрчлэн улс орны бүрэн эрх, засгийн эрхийг хохироосон гэмт ажиллагаанд цаашид хатуу цохилт өгнө гэжээ.
Бээжинд чуулж буй БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд оролцож байгаа Фү Хун-юй хэлэхдээ, Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Хилийн цэргийн анги нь Түвдийн хилийн боомтууд, чухал чухал газар, зам шугам дахь байрлуулалтаа эрчимжүүлсэн, дараачийн алхамд хилийн нутгийн байдалд маш их анхаарч, цаг даруйд нь сэрэмжлүүлгийн чанартай магадлага хийж, хилийн нутгийн сэргийлэлтийн эрч хүчээ нэмж, Түвдийн хилийн нутгийн тогтвортой байдлыг бүх хүчнээрээ хамгаална гэжээ.\Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\
|