Дэлхийд тамхи хэрэглэдэг хүний тоогоор тэргүүлдэг, навчин тамхи үйлдвэрлэгч хамгийн том орон- Хятад улсад тамхийг хориглох ажлын байдал маш хүнд байна, Засгийн газар эрхбиш тамхи татахыг хязгаарлах ажлаа цаашид эрчимжүүлэх ёстой гэж Бээжинд 11 дэх удаагийн БХАТИХ-ын жил тутмын чуулганд оролцож байгаа төлөөлөгчид илэрхийлжээ.
БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Урьдчилан сэргийлэх анагаах ухааны нийгэмлэгийн дарга Ван Лүндэ хэлэхдээ, сонгогдох үеийн холбогдох амлалтынхаа дагуу, Хятад улс эрхбиш 2011 оны сүүлээс өмнө, "Навчин тамхийг хязгаарлах тухай конвенц"-ийг хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Гэвч өнөөгийн байдлаар, "Навчин тамхины зар сурталчилгаа болон борлуулалтыг урамшуулах, ивээн тэтгэх ажиллагааг хориглох"-ыг оролцуулсан маш олон агуулгыг биелүүлээгүй болохоор, цаг маш тулгам болоод байна гэжээ. "Навчин тамхины хор хөнөөлөөс сэргийлэх хууль"-ийг түргэн боловсруулан тогтоох ёстой гэж Ван Лүндэ энэ чуулганы үеэр дэвшүүлсэн байна.
Өнөө, Хятадын тамхичдын тоо 350 саяас давж, жил бүр тамхи татсаны улмаас өвчилж нас барж байгаа хүний тоо 1 сая шахамд дөхөж байна. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|