• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-09 17:11:51    
11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы тэргүүлэгчид 2-р хурал хуралдав

Хятадын Олон Улсын Радио

      11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы тэргүүлэгчид 9-ний үдээс өмнө Бээжингийн ардын их хурлын танхимд 2-р хурлаа хуралдсан байна. Санал оруулалтаар дамжин, 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганд хийсэн засгийн газрын ажлын тайланд холбогдох тогтоолын төслийг төлөөлөгчдэд дэвшүүлэн хянан хэлэлцүүлэхээр шийджээ.

      3-р сарын 5,6-нд төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг нарийн хянан хэлэлцсэн юм. Төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг өндөр үнэлж, төрийн зөвлөлийн өнгөрсөн оны ажлыг гүйцэд нотолсон байна. Хянан хэлэлцэх явцад, төлөөлөгчид бодитой санал болон санаачилгууд дэвшүүлжээ. Төрийн зөвлөл төлөөлөгч нарын саналын дагуу засгийн газрын ажлын тайланд нарийн өөрчлөлт оруулж, нийт 17 газарт өөрчлөлт оруулсны дотор 7 нь нэлээд чухал өөрчлөлт болно.

      БХАТИХ-ын санхүү эдийн засгийн комиссын эрхлэгч гишүүн Ши Шиүши, орлогч эрхлэгч гишүүн Го Чян нар санхүү эдийн засгийн комиссын 2008 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжсэн байдал, 2009 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн дүнгийн тайлан, төв болон орон нутгийн төслийн 2008 онд хэрэгжсэн байдал болон 2009 оны төслийг хэлэлцсэн үр дүнгийн тайланг уг хуралд тус тус хийсэн юм. Хурлаар санал оруулж, хянан хэлэлцсэн дүнгийн энэ хоёр тайланг баталсан бөгөөд холбогдох тогтоолын төслийг төлөөлөгчдэд дэвшүүлэн хэлэлцүүлэхээр шийдсэн байна. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\