Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны сайдын орлогч Жан Лай-ү манай сурвалжлагчид ярилцалга өгөх үед хэлэхдээ, Хятадын хөдөө тосгоны мэдээлэлжүүлэлтийн байгуулалтыг гурван жилийн хугацаа хэрэгсэн гүйцэтгэж, хөдөө тосгоны шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх хөдөлгөөн өрнүүлэхээр дамжин орчин үеийн хөдөө аж ахуй, хот хөдөөгийн зохицонгуй хөгжилд бат бэх тулгуур тавих болно гэжээ.
Жан Лай-ү танилцуулж хэлэхдээ, хөдөө тосгоны мэдээлэлжүүлэлтийн байгуулалтыг одоо зарим мужид туршин хэрэгжүүлж амжилт олоод байна. Шинжлэх ухаан техникийн яам бусад яам хороодтой хамтарч байгаад одоогийн байгаа интернетийн сүлжээний эх баялгийг ашиглан нийт Хятадыг хамарсан хөдөө тосгоны мэдээлэлжүүлэлтийн байгуулалтыг боловсронгуй болгох болно гэжээ. \Гэрэлт орчуулав\
|