• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-10 21:00:41    
Хятадын удирдагч нар төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцсон байна

Хятадын Олон Улсын Радио

     10-ны өдөр Хятадын удирдагч Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан нар Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы зарим төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцсон байна.

     Гуанши мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцох үед ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хороон гишүүн Ли Чанчүнь цохон тэмдэглэхдээ, интернетийн сүлжээ, дуу дүрс бичлэг, хэвлэлийн зах зээл, сургуулийн эргэн тойрны орчны удирдлага хамааралтыг эрчимжүүлж, бие сэтгэлийг сэргээсэн баялаг агуулгатай оюун санааны хүнс тэжээлийг хангаж, залуу багачуудын эрүүлээр өсөн бойжиход баталгаа хангах хэрэгтэй гэжээ.

     Шаньши мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцох үед Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин аюулгүй үйлдвэрлэлийн цэгцлэн сайжруулсан үр бүтэмжийг бэхжүүлэн хөгжүүлж, аюулгүй байдлын хяналт удирдлагын тогтолцооны механизмыг боловсронгуй болгож, өөрчлөн хөгжих, аюулгүй хөгжих, эв зохицонгуй хөгжих шинэ зам хайхыг Шаньши мужид шаардсан байна.

     Юньнань мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралд оролцох үед Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лэ Кэчян цохон тэмдэглэхдээ, Юньнань муж эдийн засгийн нэмэгдлийг батлахыг ардын амьдралыг сайжруулахтай уялдуулан баталгааны чанартай орон сууц, хөдөө тосгоны олон нийтийн дэд бүтэц, экологийн орчны байгуулалт зэрэг нийгмийн ажил үйлсийг ахиулж, үндэстнүүдийн ард түмний амьдралын чанар төвшинг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\