Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны тамгын газар, ХКН-ын Төв Хорооны Нэгдмэл Фронтын Хэлтэс 9-ний орой Дяо Юйтайгийн төрийн зочид буудалд хүлээн авалт хийж, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны ээлжит чуулганд оролцож байгаа Шянган болон Аомэнь районы гишүүдийг зочлов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жа Чинлинь хүлээн авалтад оролцов.
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга , ХКН-ын Төв Хорооны Нэгдмэл Фронтын Хэлтсийн дарга Дү Чинлинь үг хэлж, " нэг оронд нийгмийн хоёр өөр систем"-тэй байх чиг шугам болон үндсэн хуулийг хэлбэрэлтгүй мөрдөн Засаг захиргааны онцгой районы засгийн газрын ажилд дэмжлэг үзүүлсэн Шянган, Аомэнь районы гишүүдэд талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Шянган, Аомэнь районы эдийн засгийн хөгжил , иргэдийн амьдралын сайжрал, нийгмийн дэвшилд шинэ хувь нэмэр оруулахыг гишүүдэд хүслээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|