Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Бээжингийн Шинь Дүнфан боловсролын шинжлэх ухаан техникийн корпорацийн Зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий захирал Юй Хүнминь саяхан хэлэхдээ, оюутнуудыг ажлаар хангах асуудлыг зохицуулахад засгийн газар болон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж, сурч байгаа оюутнуудад дадлага хийх нэн их боломж хангах ёстой гэжээ.
Оюутнууд ажил хайх явцад хамгийн том асуудал нь тэд туршлага дутуу, аж ахуйн нэгжид орсны дараа хамгийн хурдандаа хагас жил дадах хэрэгтэй байна. Аж ахуйн газрын их олон эзэд тэвчээр муутай, ажлын туршлагатай хүнийг ажилд авах илүү сонирхолтой учраас төгссөн оюутнуудын ажил хайхад илүү хүндрэлтэй болж байна. Хэрэг дээрээ их сургууль, засгийн газар болон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах юм бол бараг үнэ өртөг зарцуулахгүйгээр энэ асуудлыг зохицуулж болно гэж тэрээр хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|