• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-10 11:57:22    
Хилээр зорчигчдын хар данс гэж байхгүй хэмээн Аомэнь дахин нотоллоо

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн олон орны хилээр зорчих ажлыг хариуцсан салбарын адил Аомэний аюулгүйн байгууламж нь хуулийн дагуу хилээр зорчигч бүхэнд зөвшөөрөл батламж олгох эрхтэй юм. Аомэньд хилээр зорчигчдын хар данс гэж байхгүй хэмээн Аомэний засаг захиргааны онцгой районы хамгаалалтын албын дарга Жан Гүөхуа 9-ний өдөр дахин нотоллоо.

     Шянганы зарим зорчигчийг хилээр оруулахаас татгалзсан асуудлын талаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа Жан Гүөхуа ингэж хэлсэн байлаа. Тэрээр хэлэхдээ, ямарваа улс орон, газар нутгийн зорчигчдийг Аомэний цагдаа нар хуулийн дагуу, хилээр зорчих нөхцөл боломжийг нь шалгах болно. Аомэний цагдаагийн тал шаардлага хангаагүй зорчигчийг хилээр оруулахаас татгалзах эрхтэй юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\