Тяньжиний Биньхай шинэ районд Хятадын өөрөө үйлдвэрлэх нисдэг тэрэгний төв байр байгуулах бөгөөд 4-р сард хаягаа хадахаар зэхэж байна гэж БХАТИХ-ын гишүүн, Тяньжинь хотын дарга Хуан Шин 9-ний өдөр хэллээ.
Хятадын агаарын тээврийн аж үйлдвэрийн корпорацын харьяаны Жүнхан нисдэг тэрэгний хязгаарлагдмал хариуцлагатай компани нь саяхан Тяньжиний Биньхай шинэ районд хаягаа хадах ёслол хийлээ. Уг компани нь Хятадын агаарын тээврийн аж үйлдвэрийн гол нуруу болж, олон гишүүн аж ахуйн нэгж болон мэргэжлийн судалгааны газартай байж, 20 тэрбум юаний хөрөнгөтэй болсон юм. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|