Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн бүх Хятадын хорооны гишүүн, Жүн шань их сургуулийн хүнс эрүүл мэнд төслийн судалгааны хүрээлэнгийн захирал Лю Шинь саяхан манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, "Хүнсний аюулгүй байдлын тухай хууль"-ийг энэ оны 6-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ. Энэ бол Хятад улс хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих замд хийсэн томоохон алхам мөн. Гэхдээ хяналт удирдлагын тогтолцоонд мөн дутмаг байдал оршсоор байна гэжээ.
"Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль" нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналт удирдлагын тогтолцоонд хэсэг бүлэг хуваан удирдах талаар үндсэн өөрчлөлт хийгээгүй юм. Хяналт удирдлагын тогтолцооны өөрчлөлт туйлбартай биш байгаа нь их харамсалтай гэж хэлж болно. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын комисс байгуулах нь өнөөгийн тогтолцоонд хийсэн нэг зүйлийн өөрчлөлт мөн. Олон жилийн турш манай орны хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих тогтолцоо нь хэсэг хуваан хяналт тавин удирдаж, засгийн газрын олон салбар оролцож, хариуцлага давхардаж байснаас хүчин төгөлдөр зохицуулах механизм маш дутагдаж, олон байгууллага удирдаж байдгаас хяналт удирдлага алдагдах асуудал оршиж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал улам олширсон. \Урангоо орчуулж,Пэрлаймаа хянав\
|