Хятадын худалдааны яамны сайд Чэнь Дэмин 10-ны өдөр, Хятад улс худалдааны ивээх үзлийг эрс эсэргүүцэж, барааны худалдааны харш саадыг арилгах зорилготой дэлхийн олон талт худалдааны хэлэлцээ-Дохагийн уулзалт хэлэлцээг нааштай ахиулахад бэлэн байна гэж Бээжинд болсон БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн бага хурал дээр дахин нотолсон байна.
Тэрээр хэлэхдээ, нэгэн улс орон банк санхүү эдийн засгийн хямрал зэрэг онц нөхцөл байдалд, хэсэг хугацаанд, тодорхой хэмжээнд худалдаагаа зохистойгоор хамгаалж болно. Эдгээр аргыг харин хамаа намаагүй хэрэглэх юм бол худалдааны ноцтой ивээх үзэл болох юм. Хятад улсын худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх зааг шугам маш тодорхой, тухайлбал WTO-ын дүрэмд нийцсэн эсэхээр ялгана. Дэлхийн худалдааны байгууллага өнөө олон орны эдийн засгаа урамшуулах төлөвлөгөөнд үнэлгээ, шинжилгээ хийж, аль нь хууль ёсны хамгаалалт, аль нь ноцтой худалдааны ивээх үзэл болохыг тодорхойлж байгаа. Эдгээр байдалд бид маш их анхаарал хандуулж байна гэжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
|