БХАТИХ-ын төлөөлөгч, Түвдийн Өөртөө Засах Районы дарга Чянбапинцо 10-ны өдөр Бээжинд хэлэхдээ, өнгөрсөн хэдэн арван жилд Далайн хагалан бутаргагч бүлгийнхэн Төвдийн Засгийн газар болон Түвдийн Өөртөө Засах Районы Засгийн газрыг гүтгэн дайрах ажиллагаа байнга хийж, хар цагааныг хутган, оронгүй газар овоо босгосоор ирсэн боловч, Далайн хагалан бутаргагч бүлгийн үг ярианы худал болохыг цаг хугацаа болон бодит байдал эцсийн эцэст гэрчлэх юм гэлээ.
2008 онд Лхас хотод "3-р сарын 14"-ний хэрэг гарснаас нааш, Далайн хагалан бутаргагч бүлгийнхэн биднийг хичнээн хүнийг алж, хичнээн хүнийг хорьсон гэж гүтгэсэн бөгөөд түвд зурхайн цагаан сарыг тэмдэглэхгүй гэж дурдсан байна. Энэ бол тэдний хэрэглэсээр ирсэн арга заль юм. Лхасын "3-р сарын 14"-ний хэргийг зохицуулах явцад, зэвсэгт цагдаа, нийгмийг аюулаас хамгаалах салбарынхан хамгийн их хэмжээнд тэвчээртэй байж найр тавьсан юм. Үймээнийг төвшитгөх явцад, нийт сэжигтэй 953 хүнийг баривчилсан боловч, зөвхөн 76-г нь шүүхэд татаж хуулиар шүүсэн бөгөөд бусдад нь тэнсэн харгалзах ял оноосон байна гэж Чянбапинцо тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|