2008 онд Төвдийн тариачин малчдын хүн тутмын цэвэр орлого 3176 юаньд хүрч, 1978 оныхоос 19% нэмэгдсэн байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн Албаны саяхан нийтэлсэн " Төвдөд ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жил" гэсэн цагаан номд тэмдэглэсэн байна.
Цагаан номд тэмдэглэхдээ, ардчилсан өөрчлөлт хийхээс өмнө, Төвдийн тариачин малчдад үйлдвэрлэлийн материал байхгүй, бараг насан туршдаа өр ширэнд дарагдаж амьдарч байсан. Ардчилсан өөрчлөлт хийснээс хойш, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойш, ТӨЗР-ны тариалах нутагт " газрыг тариачин өрхөд өгч хэрэглүүлэх, өөрөө эзэн мэдэн эрхлэлт хийх, урт хугацаа өөрчлөхгүй байх бодлого хэрэгжүүлж, малжих районд " малыг өрхөд хувьчилж, хувийн малаа хувиараа малжих, өөрөө эзэн мэдэн эрхлэх, урт хугацаа өөрчлөхгүй" зэрэг бодлого хэрэгжүүлэн, тариачин малчид ийн орлогыг үргэлжлэн тогтуунаар нэмэгдүүлэхийг баталсан байна гэжээ.
Цагаан номд бас тэмдэглэхдээ, ардчилсан өөрчлөлтөөс өмнө, Төвдийн 90%-с дээших хүн нь өөрийн орон сууцгүй байсан бол одоо сая шахам тариачин малчид аюулгүй ая тохитой шинэ байшинд орж суусан байна. Өнөө Төвд нь бүх Хятадын хэмжээнд хамгийн тэргүүнд тариалах малжих районы хамгийн наад захын баталгааны дүрэм тогтоож, 2006 оноос Төвдийн хүн тутмын орлого нь 800 юаньд хүрэхгүй байгаа тариачин малчдыг бүхнийг наад захын баталгааны дүрэмд хамруулсан байна гэжээ. /Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав/
|