• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-10 17:53:56    
Аж ахуйн нэгжийг гадаадад хавсарган нэгтгэх талаар хэрхэн хөгжүүлэхийг судалж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын ХЯ-ны сайд Чжэнь Дэмин 10-ны өдөр Бээжинд хийлгэсэн БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: хүчин чадалтай аж ахуйн нэгжүүдийг гадаадад туслах, гадаадад барилгын ажлыг гэрээгээр авч ажиллах, аж ахуйн нэгж "гадаадад гарч" хавсарган нэгтгэх зэрэг талаар хөгжүүлэхийг судалж байна гэжээ.

     Чжэнь Дэмин хэлэхдээ: сүүлийн үед би Хятадын бараа бүтээгдэхүүн худалдан авагчдыг зохион байгуулж, баруун Европын 4 орноор айлчлах үед, олон орон Хятадад олон төсөл дэвшүүлж, хамтран ажиллахыг хүссэн байна. Үүний дотор Европын бэлэн хувцасны олон брэнд байгаа. Европын дотоодын худалдааны сүлжээнийх нь ч Хятад хувьцаа оруулахыг хүсэж байна. Үүнд Хятадын засгийн газар маш нааштай байр суурь авсан. Хүчин чадалтай аж ахуйн нэгжүүд гадаадад гарч, хөгжихийг Хятад улс хүсэж байна, урамшуулж байна. Хятад улс хөнгөлөлттэй зээлийн цар хэмжээг хамарсан гадаадад туслах цар хэмжээг зохих хэмжээгээр өргөтгөж, аж ахуйн нэгж гадаадад гарахад банк санхүүгийн дэмжилгээ зохих хэмжээгээр нэмэгдүүлнэ. Худалдаа, хөрөнгө оруулалтыг улам хялбар дөхөм болгох талаар судалгаа хийнэ гэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/