• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-10 18:01:37    
Түвдийн ардчилсан өөрчлөлт нь дэлхийн боолын байгууллыг устгах хөдөлгөөний чухал тэмдэглэлт үйл хэрэг болсон

Хятадын Олон Улсын Радио

      ХГЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ма Жаошюй 10-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Түвдийн ардчилсан өөрчлөлт нь дэлхийн боолын байгууллыг арилгах хөдөлгөөний чухал тэмдэглэлт үйл хэрэг, олон улсын хүний эрхийн үйлсийн чухал ахиц, Түвд үндэстний ах дүү нарыг оролцуулсан Хятадын ард түмнээс дэлхийн ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн үйлст оруулсан агуу их гавьяа зүтгэл юм гэжээ.

      Тэрээр мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Түвдийн асуудлаар сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулахдаа ингэж хэлсэн юм. Тэр бас хэлэхдээ, 1959 онд Түвдэд ардчилсан өөрчлөлт хийж, төр шашин хосолсон феодлын хамжилгын байгууллыг цуцалж, хамжилгачууд чөлөөлөгдөж эрх чөлөөгөө олсон юм. 50 гаруй жилийн турш, Түвдийн улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбарт маш их өөрчлөлт гарсан байна. Ардчилсан өөрчлөлт бол Түвдийн түүхэн дэх хамгийн их цар хэмжээтэй, хамгийн гүнзгий, хамгийн өргөн дэлгэр нийгмийн өөрчлөлт юм, тэр нь Түвдийн хөгжил цэцэглэлийн цоо шинэ замыг нээж өгсөн юм гэжээ.

      Хятадын Төв засгийн газар болон Далай лам хоорондын хэлэлцээр хийх хаалга нээлттэй байсаар. Өнөөгийн асуудлын зангилаа нь Далай ламын бүлэг хагалан бутаргах байр сууриа мужуудаар баримталж, буруу байр суурийнхаа талаар тунгаан бодоогүй байна гэж Ма Жаошюй дахин нотолжээ. \Рэнчинсоо орчуулж, О.Дарамбазар хянав.\