• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-11 16:19:31    
АТИХ-ын дүрэм бол улс төрийн үндсэн дүрэм мөн

Синьхуа Агентлаг

      11-ний өдөр хэвлэгдэн гарсан "Рэнь Минь Ри Бао" сонин тоймчийн өгүүлэл нийтэлж, АТИХ-ын дүрэм бол Хятадын улс төрийн үндсэн дүрэм, ардчиллын чухал хэрэгсэл мөн гэж тэмдэглэжээ.

      АТИХ-ын дүрэм бол Хятадын онцлогтой социалист улс төрийн хөгжлийн замын хамгийн ил тод онцлог мөн, энэ нь Хятадын үндэстнүүдийн ард түмний хамтын ашиг сонирхол болон хамтын эрэл хүслийг тусгасан төдийгүй, мөн социалист улс төрийн боловсон байдлын дүрмийн чухал хэрэгсэл мөн, энэ нь Хятадын онцлогтой социалист ардчилсан улс төрийн онцлог болон давуу талыг төвлөрүүлэн харуулсан байна гэж өгүүлэлд тэмдэглэв.

      АТИХ-ын дүрэм нь улс орны төрийн эрхийн зохион байгуулалтын хэлбэр болсны хувьд Хятадын "бүх эрх ард түмнийх" байдаг социалист ардчиллын шинж чанарыг харуулсан төдийгүй, нэн ч ард түмний эзэн мэдэх чухал зам суваг болон биелэгдэхийн хамгийн дээд хэлбэр, ард түмний язгуур ашиг сонирхлыг хамгаалах найдвартай баталгаа мөн гэж уг өгүүлэлд тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\