1999 оноос эхлэн Хятадын эх газар ирж сурвалжлан мэдээлж ирсэн Тайваний Дүн шэнь телевизийн Эх газарт зориулсан мэдээллийн төвийн дарга Ян Жао тун саяхан манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, энэ оны Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хийсэн засгийн газрын ажлын тайлан нь Тайваньд авч байгаа эх газрын бодлого сайн санаатай гэснийг бүрэн харуулсан байна гэжээ .
"Энэ оны ажлын тайланд Тайваньтай холбоотой агуулга нэлээд байгааг би харсан . Эх газар нь сайн санаатай, хоёр эргийнхэн адил талаа нэгтгэн адил бус талаа үлдээж, зарим адил бус үзэл бодлоо орхин, эдийн засгаа хөгжүүлэхээ гол болгоё гэснийг Ерөнхий сайд Вэнь Жябао Тайваний ах дүү нарт тодорхой хэлж өглөө. Энэ нь ирэх нэг жилд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засаг болон ард иргэдийн амьжиргааг голлон хөгжүүлэхийг хүсэж байгааг Тайваньд маш тодорхой хэлж өгсөн гэж би үзэж байна гэжээ. /Анар орчуулж, Урангоо хянав/
|