Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ма Жаошүй 11-ний өдөр Бээжинд сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа, Америкийн тэнгисийн цэргийн шинжилгээний "Импекабле" хөлөг онгоц Хятадын талын зөвшөөрөлгүй Өмнөд тэнгис дах Хятадын тусгай харьяаны эдийн засгийн бүсэд ажиллагаа хийсэнтэй холбогдуулан Хятад улс Америкийн талтай төв чангаар харилцсан юм гэлээ.
Өмнөд тэнгисийн олон улсын усан хилд саяхан ажиллагаа хийж байсан Америкийн тэнгисийн цэргийн шинжилгээний "Импекабле" нэрэмжит хөлөг онгоцыг Хятадын талын холбогдох хөлөг онгоц "түйвээсэн" гэж Америкийн Цагаан ордон, Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч болон Батлан Хамгаалах Яам 3-р сарын 9-ний өдөр зэмлэсэн явдалд Хятадын тал ямар хариулт хийх вэ гэж сурвалжлагчийн сонирхсон асуултад Ма Жаошүй хариулахдаа, Америкийн талын холбогдох үг яриа нь бодит байдлаас ноцтой гажсан байна, Хятадын тал түүнийг хүлээж авахгүй. Гадаадын хөлөг онгоц Хятадын тусгай харьяаны эдийн засгийн бүсэд ажиллагаа хийх асуудлын талаар, "НҮБ-ын далай тэнгисийн хуулийн конвенц" болон "Тусгай харьяаны эдийн засгийн бүс болон эх газрын хормойн тухай БНХАУ-ын хууль" зэрэгт тодорхой тогтоосон байгаа юм. Хятадын Засгийн газар дээр дурдсан тогтоолыг хатуу мөрдөн иймэрхүү үйл ажиллагааг зохицуулж ирсэн гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|