8 сар шахам судалж хянан хэлэлцээд, "Потала ордныг хамгаалах тухай Түвдийн Өөртөө Засах Районы аргачлал"-ыг Түвдийн Өөртөө Засах Районы Засгийн газар 10-ны өдөр нийтэлжээ. Энэ бол түүх соёлын цогцолборыг хамгаалахтай холбогдуулан Түвдийн нийтэлсэн орон нутгийн цорын ганц хууль дүрэм болно.
Манай тооллын 7-р зууны үеэс байгуулагдаж эхэлсэн шороо, модон бүтэцтэй Потала ордон бол далайн төвшнөөс 3700 метрт өндөрт өргөгдсөн Лхас хотын улаан ууланд байрладаг. Потала ордныг 1994 онд ЮНЕСКО "Дэлхийн өвийн жагсаалт"-ад оруулжээ. 2002 оноос эхлэн, улсаас Потала ордныг 2 удаа ихээр сэлбэн зассан бөгөөд өнөө уг ажил өндөрлөх дөхөж байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|