Сэтгүүлч ТӨЗР-ны Аялал жуулчлалын газраас ойлгож мэдээлснээр, энэ оны эхний хоёр сард Түвдийн аялал жуулчлалын салбарынхны хүлээн авч зочилсон хүний тоо болон нийт орлого нь бүр ноднингийн мөн үеийнхээс нэмэгдсэн байна. Түвдийн аялал жуулчлалын ажил төрөл нь " 3-р сарын 14"-ний хэргийн нөлөөнөөс аажмаар гарч, бүх талаар хөгжиж эхэлсэн байна.
Энэ оны 1, 2-р сард Түвдийнх нь дотоод гадаадын жуулчдыг давхардсан тоогоор 120 мянга гаруй хүнийг хүлээн авсан нь ноднингийн мөн үеийнхээс 4.8% нэмэгдсэн бөгөөд аялал жуулчлалын нийт орлого нь 99 сая гаруй юаньд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 0.6% нэмэгджээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|